Үйлчилгээний нөхцөл

  1. Нэг. Ерөнхий зүйл

    1. Энэхүү Onboarder аппликэйшний үйлчилгээний нөхцөлийг Монгол Улсад бүртгэлтэй “Аутпэйс” ХХК /цаашид “Компани” гэх/ болон иргэн /цаашид “Хэрэглэгч” гэх/ нарын хооронд мэдээллээр хангах, төлбөр төлөхтэй холбогдсон харилцаанд баримтлана. Хэрэглэгч дараах заалтуудтай танилцан, зөвшөөрснөөр, “Үйлчилгээ үзүүлэх дижитал гэрээ”-г Компанитай байгуулж байна гэж үзнэ.
    1. Нэршлүүдийн тайлбар
    1. Хэрэглэгчийн мэдээлэл, нууц үг: Үйлчилгээ авч буй хэрэглэгч өөрийн нууц үгээ өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч өөрөө нууц үгээ алдсан тохиолдолд эрсдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  2. Хоёр. Үйлчилгээний тухай

    1. Onboarder аппликэйшн нь гадаад улсад сурах, амьдрах, нүүх, суурьшихтай холбоотой мэдээллүүдийг агуулсан үйлчилгээ юм.
    2. Бүх хэрэглэгч хувийн мэдээллээ зөв, бүрэн оруулан бүртгүүлснээр үйлчилгээг авах эрхтэй болно.
    3. Хэрэглэгчийн мэдээлэл, нууц үг: Үйлчилгээ авч буй хэрэглэгч өөрийн нууц үгээ өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч өөрөө нууц үгээ алдсан тохиолдолд эрсдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  3. Гурав. Үйлчилгээний төлбөр

    1. Хэрэглэгч өөрийн ашиглаж буй дижитал төхөөрөмжөөр төлбөр төлөх боломжтой.
    2. Аппликэйшн дээрх бүх мэдээллийг уншихын тулд, хэрэглэгч багцуудаас сонгож төлбөр төлөн идэвхжүүлнэ.
    3. Сарын, улирлын, жилийн эрхүүдээс хэрэглэгч сонгон төлбөр төлөх ба тус хугацаа дууссаны дараа үйлчилгээний эрх дуусна.
    4. Хэрэглэгч дахин сунгах бол дахин багцаа сонгон төлбөрөө төлөн идэвхжүүлнэ.
    5. Хэрэглэгч улс бүр дээр тусдаа төлбөр төлнө.
    6. Хэрэглэгч өөрийн ашиглаж буй дижитал төхөөрөмжөөр төлбөр төлөх боломжтой.
    7. Үйлчилгээ нь гурван багцтай ба Хүснэгт 1.-т оруулав.

      Хүснэгт 1. Бүтээгдэхүүний үнэ, хугацаа

      ХугацааҮнэ
      Сарын эрх30 хоног30,000₮
      Улирлын эрх90 хоног80,000₮
      Жилийн эрх365 хоног300,000₮
    8. Бүтээгдэхүүний нөхцөл өөрчлөгдөхөд, хэрэглэгчид ажлын 5 хоногийн өмнө хэрэглэгчийн и-мэйлээр, аппликэйшний мэдэгдэл хэсгүүдээр дамжуулан мэдэгдэнэ.
  4. Дөрөв. Контент

    1. Аппликэйшн дэх контентууд нь бүх насны хэрэглэгчид зориулсан.
    2. Аппликэйшн дэх контентууд нь туршлага болон албан ёсны мэдээлэл бүхий цахим хуудсуудаас эх үүсвэрээ аван, боловсруулагдсан болно.
    3. Аппликэйшн дэх бүх мэдээлэл нь Компанийн оюуны өмчид хамаарагдах тул хуулбарлах, олшруулан түгээхийг хориглоно.
  5. Тав. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал ба хэрэглэгчийн санал, хүсэлт

    1. Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах ба гуравдагч байгууллагуудад ашиг олох зорилгоор зарж борлуулахгүй.
    2. Хэрэглэгчийн бүртгэл, үзэлтийн мэдээлэл, төлбөр төлөлтийн мэдээлэлийг задруулахгүй ба зөвхөн үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглана.
    3. Хэрэглэгчийн санал хүсэлтийг дараах албан ёсны сувгуудаар авна.
    4. Facebook – https://www.facebook.com/theOnboarder
    5. Facebook – Instagram – https://www.instagram.com/theonboarder
    6. Facebook – Email – info@onboarder.mn
  6. Зургаа. Давагдашгүй хүчин зүйл

    1. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, үйлчилгээ тасалдсан тохиолдолд, эрсдлийг Onboarder хариуцахгүй боловч Onboarder нь хамгийн хурдан хугацаанд үйлчилгээг эргэн ажиллуулахын тулд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    2. Цахим сүлжээн дэх халдлага, вирус зэргээс үүдэлтэй эрсдлийг Onboarder хариуцахгүй.